ЦАХИМ САН

Бүх шатны шүүхийн эрх зүйн акт болон мэдээлэл.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ

Иргэний хэргийн оролцогч өөрийн мэдээллийг хянах.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Үндэс хуулийн байгууллагын цахим хуудас.

ХОЛБОО БАРИХ

Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэстэй холбогдох.

Үйл ажиллагаа

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сайжруулах санал санаачлага гаргаж төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан мэргэжлийн эрх бүхий байгууллагаас мэргэжил арга зүйн дэмжлэг авч хамтран ажиллах, шүүхийн техник хэрэгсэл, компьютерийн програм хангамж, мэдээллийн сүлжээний асуудлыг хариуцах, энэ чиглэлээрх үйл ажиллагааг явуулахад нийт шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэнүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хуулийн бусад байгууллагатай уялдуулах ажлыг зохион байгуулах

  • Програм хангамж

  • Техник хангамж

  • Кибер аюулгүй байдал

ШVVХИЙН ХЭМЖЭЭНД АШИГЛАГДАЖ БУЙ СИСТЕМVVД

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “ИPГЭН 2014” нэгдсэн систем

Иргэний хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем юм.

Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем

Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг, маргааны хүрээнд Хэргийн хөдөлгөөний цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний урсгалын нэгдсэн санг Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем юм.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем

Шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг хараат бус хүний оролцоог багасгаж үнэн зөв бодит үр дүнг үнэлэх систем юм.

Тамгын газрын мэдээллийн нэгдсэн сан

Нийт шүүхийн Тамгын газрын мэдээллийг агуулсан нэгдсэн систем. Уг системд мэдээллийг сар бүрийн 25-ны өдөр тус тусын шүүхийн хариуцсан мэргэжилтэн оруулдаг.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн систем

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журамын дагуу хийгдсэн систем юм. Уг систем Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй байдлаар сонгон шалгаруулж шүүх хуралдаан оруулдаг систем юм.

Хүний нөөцийн нэгдсэн систем

Нийт шүүхийн хэмжээн дэх шүүгч болон шүүхийн захиргааны ажилтаны нэгдсэн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий бүх төрлийн тайлан, шилжилт хөдөлгөөн боловсруулах систем юм.

Шүүхийн шийдвэрийн цахим сан

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах, шүүгч, эрдэмтэн, багш, судлаач, шинжээч, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилготой шүүхийн шийдвэрийн цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна.

Цахим шуудангийн систем

Шүүхээс гарсан зарлан дуудах болон бусад бичиг баримтыг цаг хугацаа хэмнэж цахим хэлбэрээр илгээх систем юм.

Judge2005

Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын систем.

02
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “ИPГЭН 2014” нэгдсэн систем
Sed eleifend nonummy diam praesent
Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем
7
Тамгын газрын мэдээллийн нэгдсэн сан
6
Шүүхийн шийдвэрийн цахим сан
Цахим шуудангийн систем

Системүүд

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

БИДНИЙ ОЛОЛТ АМЖИЛТ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ, ОЛОЛТ АМЖИЛТ


Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дата төв нь 2013 оны 11 дугаар сарын 18 ны өдөр Шүүхүүдийн програм хангамжийг нэгдсэн системд нэвтрүүлэх зорилоготойгоор бий болсон. Тус серверийн өрөө нь зориулалтын шал, сервер компьютерт шаардлагатай орчинг бүрдүүлэх зориулалтай хөргөлтийн систем болон дагалдах хэрэгсэлүүдийг байршуулсан.

Энэхүү серверийн өрөөг бий болгосоноор шүүхийн програм хангамжуудыг саадгүй ажиллуулах бололцоог хангасан.

Нийт шүүхийн байрыг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн дата төв”-ийг байгууллаа. Ингэсэнээр өргөн уудам газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай монгол улсын хувьд мэдээллийн технологийн дэд бүтцийг ашиглан цаг хугацаа, орон зайн бэрхшээлээс үл шалтгаалан шүүн таслах ажлыг цаг алдалгүй хуулийн хугацаанд, процессийн зөрчилгүй шийдвэрлэх бүрэн боломжтой болсон.

Нийт шүүхийн шүүх хуралдааны танхимд дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж байна. Ингэснээр хуралдааны тэмдэглэл үнэн зөв гарах, шүүх хуралдааныг сонирхогч иргэд шүүхийн үүдэнд байруулсан дэлгэцээр шууд болон нөхөн үзэх боломжийг олгож, шүүх хуралдаанд оролцож байгаа шүүх бүрэлдэхүүний хариуцлагыг дээшлүүлэх, хэргийн оролцогчид, иргэдийн гомдол, саналыг бодитойгоор судлах, шийдвэрлэх, улмаар шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтооход ашиглах эх сурвалжийг бүрдүүлсэнээрээ чухал ач холбогдолтой боллоо.

Нийт орон нутгийн шүүхэд видео хурлын төхөөрөмж суурилуулан бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг зайнаас хийдэг болсноор өргөн уудам нутаг дэвсгэр, дэд бүтцийн онцлогоос үүдсэн бэрхшээлийг шийдвэрлэх, эдийн засгийн хэмнэлттэй ажиллах боломж бүрдсэн. Тойргийн журмаар бүсчилэн байгуулагдсан давж заалдах шатны шүүх хураладаанд тухайн бүс нутагт амьдардаггүй хэргийн оролцогч, гэрч болон бусад холбоотой хүмүүсийн мэдүүлгийг тухайн амьдарч байгаа газрын шүүх хуралдааны танхимаас авч, шүүх болон иргэдийн цаг хугацаа хэмнэх, зардал чирэгдэлийг багасгах техникийн боломж бүрдлээ.

ХУУЛЬ ДҮРЭМ

КОМПЬЮТЕРИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ


226 дугаар зүйл. Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх
226.1. Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
226.2. Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
227.1. Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
227.2. Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
228.1.Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
229.1. Компьютерийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилгоор компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
229.2. Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
123.1. Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.2 /Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
123.3. Энэ хэргийг энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд , эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/